Эхлэн суралцагчдад зориулсан гитарын брендийг About сайт жагсаажээ. Үүнд, Сийгал С6 (Ceagull S6)
- Ямаха ФЖ 700С (Yamaha FG700S)
- Такамин Ж340 (Takamine G-340)
- Фэндер (Fender CD-60)
- Эпифон (Epiphone DR-100)
- Фэндер (Fender DG-8S)
- Ибанез (Ibanez AC30NT)
- Тэйлор (Taylor Baby Taylor)
- Ямаха (Yamaha FG700S Guitar Pack)
- Мартин (Martin LX1) зэрэг акустик гитар ба
- Squier Fat Stratocaster
- Yamaha FG700S Guitar Pack
- Epiphone G-310 SG
- Yamaha PAC012DLX Pacifica Series HSS Deluxe
- Squier Affinity Series Telecaster
- Epiphone Les Paul Special II зэрэг цахилгаан гитарууд байна. Мэдээж үнэ харьцангуй хямд ба чанар боломжийн.
Харин акустик гитарын хувьд хэмжээ өөр өөр байдаг. Хүүхдэд зориулсан (сүүлийн 2 гитар 3/4 size буюу хэмжээтэй) ба бүтэн хэмжээтэй (full size) гэж байдаг. Иймд хэнд авахаасаа хамаарч хэмжээгээ сонгоно.
Тоглож шалгахдаа, утас бүрээр даралт бүрт дарж утас хавирч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Даралтнаас өөр өнгө дуугарах, эсвэл хавирч дуугарвал тэр гитарыг сонгохгүй байхыг зөвлөе.
Мөн 12, 7 ба 5 дугаар даралтыг флажолет хийн шалгаж үз. Хэрэв утасны даралт ладны харалдаа чанга дуугарч байвал даралт зөв хэмжээтэй байна гэсэн үг.
Мэдээж хамгийн чухал нөхцөл бол гитарын чинь дуу чамд таалагдаж байх. Миний хувьд синтетик утастай гитарт дуртай. Дуу нь чанга биш ч гэсэн төмөр утастай гитарыг бодвол уянгалаг сонсогддог. Гэхдээ хүнийг дуурайж биш, өөртөө таалагдсан дуутайг сонгох нь хамгийн зөв шийдэл. Мөн худалдан авахад үнэ ба хийцийн чанар их нөлөөтэй. Хамгийн сайн гитар авъя гэвэл их мөнгө төлөх болно. Хамгийн хямдханыг авъя гэвэл, чанар нь чиний шаардлагыг хангах уу? Энэ хоёр нөхцөл дунд хамгийн оновчтой гэж бодсон сонголтоо хийгтүн. Би хөгжимчин биш тул надад ямар нэгэн брендэд ач холбогдол өгдөггүй. Мэдээж сураад, тоглоод, мэдрээд эхлэхээр таны шаардлага өөрчлөгдөнө. Тэр үед та өөрөө сонголтоо хийж сурсан байх болно.
No comments:
Post a Comment