Романсийг зааж өгөөч гэж хүссэний дагуу энэ аяны нот ба табыг оруулж байна. Таб яаж унших талаар мэдэхгүй байгаа бол заалгах хүсэлтээ илгээгээрэй.
Tuesday, April 29, 2014
Saturday, April 19, 2014
Monday, March 24, 2014
Гитар худалдаж авахдаа
Гитар сурах хүсэлтэй боловч гитар одоохондоо аваагүй байна уу? Тэгвэл танд хэрэг болох мэдээлэл өгье.
Эхлэн суралцагчдад зориулсан гитарын брендийг About сайт жагсаажээ. Үүнд, Сийгал С6 (Ceagull S6)
Социализмын үед нийтийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж, бидний хэрэглэж дассан банзан гитар хийцийн хувьд харилцан адилгүй байдаг бас нэг үйлдвэрийн бүтээгдэхүүний хувьд ч хийц өөр өөр байдаг байсан учраас маш сайн үзэж авах шаардлагатай байдаг байлаа. Гэхдээ сонголт ховор байсан болохоор авсан гитараа тохируулж авах нь бас том ажил болдон байв. Жишээ нь гараас утасны хоорондох зайг тохируулахын тулд тусгай түлхүүрээр чангалж суллаж тааруулдаг байсан. Заримдаа гар биедээ суухдаа энэ зайг тохируулах боломжгүй хийгдсэн байдаг байсан тул гарыг зорж тааруулдаг байсан. Гэхдээ энэ бүх ажил одоо хийх шаардлагагүй. Орчин үеийн гитар шууд хөдөлгөөнгүй бэхлэгдэж үйлдэрлэгддэг тул тэр зайг шалгаж, тоглож үзэж сонгох хэрэгтэй.
Тоглож шалгахдаа, утас бүрээр даралт бүрт дарж утас хавирч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Даралтнаас өөр өнгө дуугарах, эсвэл хавирч дуугарвал тэр гитарыг сонгохгүй байхыг зөвлөе.
Мөн 12, 7 ба 5 дугаар даралтыг флажолет хийн шалгаж үз. Хэрэв утасны даралт ладны харалдаа чанга дуугарч байвал даралт зөв хэмжээтэй байна гэсэн үг.
Мэдээж хамгийн чухал нөхцөл бол гитарын чинь дуу чамд таалагдаж байх. Миний хувьд синтетик утастай гитарт дуртай. Дуу нь чанга биш ч гэсэн төмөр утастай гитарыг бодвол уянгалаг сонсогддог. Гэхдээ хүнийг дуурайж биш, өөртөө таалагдсан дуутайг сонгох нь хамгийн зөв шийдэл. Мөн худалдан авахад үнэ ба хийцийн чанар их нөлөөтэй. Хамгийн сайн гитар авъя гэвэл их мөнгө төлөх болно. Хамгийн хямдханыг авъя гэвэл, чанар нь чиний шаардлагыг хангах уу? Энэ хоёр нөхцөл дунд хамгийн оновчтой гэж бодсон сонголтоо хийгтүн. Би хөгжимчин биш тул надад ямар нэгэн брендэд ач холбогдол өгдөггүй. Мэдээж сураад, тоглоод, мэдрээд эхлэхээр таны шаардлага өөрчлөгдөнө. Тэр үед та өөрөө сонголтоо хийж сурсан байх болно.
Эхлэн суралцагчдад зориулсан гитарын брендийг About сайт жагсаажээ. Үүнд, Сийгал С6 (Ceagull S6)
- Ямаха ФЖ 700С (Yamaha FG700S)
- Такамин Ж340 (Takamine G-340)
- Фэндер (Fender CD-60)
- Эпифон (Epiphone DR-100)
- Фэндер (Fender DG-8S)
- Ибанез (Ibanez AC30NT)
- Тэйлор (Taylor Baby Taylor)
- Ямаха (Yamaha FG700S Guitar Pack)
- Мартин (Martin LX1) зэрэг акустик гитар ба
- Squier Fat Stratocaster
- Yamaha FG700S Guitar Pack
- Epiphone G-310 SG
- Yamaha PAC012DLX Pacifica Series HSS Deluxe
- Squier Affinity Series Telecaster
- Epiphone Les Paul Special II зэрэг цахилгаан гитарууд байна. Мэдээж үнэ харьцангуй хямд ба чанар боломжийн.
Харин акустик гитарын хувьд хэмжээ өөр өөр байдаг. Хүүхдэд зориулсан (сүүлийн 2 гитар 3/4 size буюу хэмжээтэй) ба бүтэн хэмжээтэй (full size) гэж байдаг. Иймд хэнд авахаасаа хамаарч хэмжээгээ сонгоно.
Тоглож шалгахдаа, утас бүрээр даралт бүрт дарж утас хавирч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Даралтнаас өөр өнгө дуугарах, эсвэл хавирч дуугарвал тэр гитарыг сонгохгүй байхыг зөвлөе.
Мөн 12, 7 ба 5 дугаар даралтыг флажолет хийн шалгаж үз. Хэрэв утасны даралт ладны харалдаа чанга дуугарч байвал даралт зөв хэмжээтэй байна гэсэн үг.
Мэдээж хамгийн чухал нөхцөл бол гитарын чинь дуу чамд таалагдаж байх. Миний хувьд синтетик утастай гитарт дуртай. Дуу нь чанга биш ч гэсэн төмөр утастай гитарыг бодвол уянгалаг сонсогддог. Гэхдээ хүнийг дуурайж биш, өөртөө таалагдсан дуутайг сонгох нь хамгийн зөв шийдэл. Мөн худалдан авахад үнэ ба хийцийн чанар их нөлөөтэй. Хамгийн сайн гитар авъя гэвэл их мөнгө төлөх болно. Хамгийн хямдханыг авъя гэвэл, чанар нь чиний шаардлагыг хангах уу? Энэ хоёр нөхцөл дунд хамгийн оновчтой гэж бодсон сонголтоо хийгтүн. Би хөгжимчин биш тул надад ямар нэгэн брендэд ач холбогдол өгдөггүй. Мэдээж сураад, тоглоод, мэдрээд эхлэхээр таны шаардлага өөрчлөгдөнө. Тэр үед та өөрөө сонголтоо хийж сурсан байх болно.
Гитар хөгжмийн тухай
Гитарыг мэдэхгүй хүн байхгүй биз. Гэхдээ мэдмээр, сонирхолтой байж болох мэдээллүүдийг толилуулъя. Хэрвээ англи хэлээр хайвал интэрнэтээр маш их мэдээлэл олж болно. Зөвхөн жишээлэхэд, Вики дээрээс гитарын түүх, төрөл зүйл гэх мэт нарийвчилсан мэдээллүүдийг тодорхой харах боломжтой. Харин монгол хэл дээл бол мэдээлэл хомс байна. Иймд гитарын тухай товч танилцуулъя.
Харин зохиогчийн эрхийг хүндэтгэх, нөгөө талаас дахин зураг оруулахгүйн тулд төрх байдлын зураг, нэрийг шууд холбоос байдалтай орууллаа.
Гитарын төрлүүд /холбоос/
Хэдийгээр цахилгаан болон акустик гитарууд адилхан мэт харагдавч, тоглолтын техник болон дуугаралт маш их ялгаатай байдаг. Түүнтай адилаар, акустик гитар дотроо метал ба синтетик утастай гитарууд ч бас ялгаатай.
Гитарын төрлүүдийн тухай дараах холбоосоор орж үзнэ үү.
http://en.wikipedia.org/wiki/Guitar

Sunday, March 23, 2014
Гитар сонирхогч та бүхэнд
Энэ блогийг акустик гитар хөгжим тоглож сурах хүсэлтэй хүмүүст зориулан үүсгэж байна. Анхан болон дунд түвшний тогтолттой хүмүүст ч бас зориулсан сургалтын материалууд тавигдах болно.
Subscribe to:
Posts (Atom)